Хүүхдийн арьс арчилгааны талаарх нийтлэл төдийлэн байдаггүй учир өнөөдөр та бүхэндээ бага насны хүүхдийн арьсыг өвлийн улиралд хамгаалж, улайлт, сайрталт болон уруул омголтыг бууруулах талаар зөвлөмж оруулахаар шийдлээ. Ялангуяа өвлийн улиралд томчууд гэлтгүй бага насны хүүхдийн арьс хуурайшиж, чийгшлээ алддаг шүү дээ. Хэрвээ арьсыг нь багаас нь арчилж чадвал нас ахих тусам өнгөлөг эрүүл байж, хар болон цагаан батга гарахаас сэргийлнэ. Доорх арьсаа хамгаалах энгийн алхмыг хүргэе.

  1. ХАЛУУН УС=ХУУРАЙШИЛТ

Хүйтний улиралд  халуун усанд ороход сайхан байдаг ч гэсэн энэ нь хүний арьсанд байх ёстой тосны хэмжээг бууруулж улмаар арьс хуурайшхад хүргэдэг байна. Харин үүний оронд яг таарсан тепературтай бүлээн усанд хүүхдээ өдөр бүр оруулж, гар нүүрийг нь чанартай зөөлөн савангаар цэвэрлэн, үрж бус хөөсрүүлэн цэвэрлэж занших хэрэгтэй шүү.

  1. ӨВЛИЙН УЛИРАЛД ТОХИРСОН ЧИГШҮҮЛЭГЧ СОНГООРОЙ

Хүүхдийн арьс том хүнийхтэй харьцуулахад бүрэн боловсроогүй байдаг тул гэмтэхдээ маш амархан байдаг байна. Хүүхдийн нас болон арьсны төрлөөс шалтгаалахгүйгээр арьс арчилгаа зайлшгүй шаардлагатай. Тийм учраас та бяцхан үрдээ чанартай сайн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглүүлэх нь маш чухал шүү ээж нараа.

  1. НАРНЫ ТОСЫГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТААРАЙ

Бид ихэвчлэн нартай халуун үед буюу зуны улиралд хэрэглээд өвлийн улиралд хэрэглэхээ мартах тохиолдол цөөнгүй байдаг. Байгалийн нарны цацрагт агуулагддаг нарны хэт ягаан туяа нь нэвчих чадвар маш өндөр байдаг ба UVA, UVB гэсэн 2 төрөлтэй байдаг. Эдгээр 2 зүйл нь үрчлээ, сэвх, нөсөө толбо үүсгэж, харлуулж байдаг байна. Мөн нарны хэт ягаан туяа нь 10-4 цагийн хооронд маш хүчтэй байдаг учраас өвлийн улиралд ч мөн ялгаагүй нар, салхинаас хамгаалж тосоо марталгүй түрхээрэй.

  1. АГААРАА ЧИГШҮҮЛЭХ

Гадаа хүйтэн тул бид гэртээ халаагуур ашиглан дулаацдаг. Энэ нь арьсыг давхар хуурайшуулж байдаг тул өрөөндөө тэр тусмаа унтлагын өрөөндөө агаар чийгшүүлэгч байрлуулж өгөх нь  та болон таны хүүхдийн алдагдсан чийгийг нөхөж өгөх болно.

  1. УС ХҮНИЙ БИЕИЙН 75% ЭЗЭЛДЭГ

Бидний уух усны хэмжээ хүйтний улиралд маш их багасдаг.  Тиймээс хүүхдийнхээ биеийн жингээс шалтгаалан шингэн зүйл уулгаж байгаарай.