Нэр: Адриана Лима /Adriana Lima/
Төрсөн он сар: 06/12/1981
Нас: 37
Өндөр: 178 см
Орд: Ихэр
Мэргэжил: Загвар өмсөгч, супер модель, жүжигчин
Үндэстэн: Бразил
Хөрөнгө: 85 сая ам доллар
Цалин: 11 сая ам доллар /жил бүр/

БАГА НАС

  • Тэрээр 1981 оны 6 сарын 12 нд Бразилийн Сальвадор хотод Нельсон Торрес /Nelson Torres/ болон Мария да Граса Лима /Maria da Graca Lima/ нарын дундаас төржээ. Түүний ээж нийгмийн ажилтан байсан бөгөөд эцэг нь 6 сартай байхад нь орхисны дараа ээж нь түүнийг ганцаараа өсгөжээ. Адриана Лимагийн жинхэнэ нэрийг Адриана Франческа Лима гэдэг. Модель болох түүний хүсэл биш байсан бөгөөд 13 насандаа дунд сургуулийнхаа найзыгаа ганцаардуулахгүй гэсэндээ “Бразилын супер модель” шалгаруулах тэмцээнд орж анхныхаа гарааг эхлүүлж байжээ.

КАРЬЕР /онцлох/

  • 1996 онд тэрээр Фордын зохион байгуулсан “Дэлхийн супер модель” шалгаруулах тэмцээнд оролцон дэд байрыг эзэлж амжилтын гараагаа эхлүүлсэн юм.  3 жилийн дараа англи хэлгүй Нью-Йорк хот руу нүүн “Elite Model Management” агентлагтай гэрээ байгуулснаар Vogue, Marie Claire гээд томоохон сэтгүүлийн нүүрийг чимж, мөн Валентино /Valentino/, Жоржо Армани /Giorgio Armani/, Вера Вонг /Vera Wang/ гэх зэрэг загвар зохион бүтээгчдийн загварыг өмсөж мөн маш олон газруудаас загвар өмсөх санал тасралтгүй ирдэг болжээ.
  • Лимагын карьерыг “Victoria’s Secret” компанийн тансаг шоугүйгээр төсөөлөх аргагүй. Тэрээр 1999 онд дотуур хувцасны хамгийн том шоу болох “Victoria’s secret”-н тайзан дээр анх алхаж эхлэсэн юм. Үүний дараагаар буюу 2000 онд хамтран гэрээ хийж сахиусан тэнгэрүүдийн нэг болж байв.
  • Түүгээр ч барахгүй 2000 онд “Victoria’s Secret ” каталогт Хайди Клум болон Летиция Каста нартай хамт зураг нь нийтлэгдсэнээр түүний нэр хүнд өссөн юм. 2008 онд таван сая ам.долларын үнэтэй “Black Diamond Fantasy Miracle Bra” дотуур хувцас, 2010 онд хоёр сая ам.долларын өртөг бүхий “Bombshell Fantasy Bra” дотуур хувцас танилцуулж байв.
  • 2017 онд “Victoria’s Secret” загварын шоуны тайзан дээр 18 дахь удаагаа гарч хамгийн үнэ цэнэтэй сахиусан тэнгэрийн нэг болж амжсан юм. Тэрээр хамгийн их орлоготой загвар өмсөгчдийн 2-р байранд бичигддэг бөгөөд жилд 11 сая ам долларын орлого олдог байна.
  • 2018 онд тэрээр “Victoria’s Secret”-н тайзнаа хамгийн сүүлийн удаа гарч байгаа бөгөөд олон зуун үзэгчдийн өмнө сэтгэлийн хөдлөлөө барьж дийлэлгүй, нулимсаа унагажээ. Одоогийн байдлаар өөрийн инстаграм хуудсандаа 12.2 сая дагагчтай, дэлхийг өөрийн дур булаам байдал сайхан сэтгэлээрээ татаж яваа дайчин бүсгүй юм.

ХУВИЙН АМЬДРАЛ

  • Тэрбээр өсвөр насандаа бүрэг ичимхий хүүхэд байсан болохоор эрэгтэй хүүхдүүдтэй тэр бүр харьцдаггүй байжээ. Тиймээс үзэсгэлэнт сахиусан тэнгэрийн анхны үнсэлт 17 настайд нь тохиож байв.
  • Хувийн амьдралын хувьд тэрбээр Сербийн сагсан бөмбөгчин Марк Яриктай 2009 онд гэрлэж, Валентина, Сиенна хэмээх өхөөрдөм охидтой болжээ. Лима охин биеэ 27 настайдаа нөхөртөө өгсөн бөгөөд яг есөн сарын дараа охин Валентинагаа төрүүлсэн байна. Харамсалтай нь 2014 онд хосууд салж байгаагаа зарласан юм
  • Мөн буяны ажил хийж хүүхдүүдэд туслахыг үргэлж эрмэлздэг бөгөөд нэр алдарт хүрсэндээ талархаж явдаг аж. Учир нь үүний ачаар өнчин хүүхдүүдэд туслах сан байгуулсан Мөн төрөлх хот Сальвадорт байдаг “Caminhos da Luz” асрамжийн газарт хандив өргөдөг байна.
  • Түүний судсаар олон үндэстний цус урсаж байгаа гэлцдэг. Учир нь 16-р зууны үед эхэлсэн Португалийн колончлолын дүнд Бразил, Португаль, Франц, Баруун Африкийн 80 сая орчим хүмүүс цус холилдсон юм.