Энэ удаагийн LIFESTYLE булангаараа веган хоолтон Э.Хулангийн нийтлэлүүдийг цуврал болгон хүргэхээр шийдлээ. Түүний найз нөхөдтэйгөө ярьж байгаа мэт хөгжилтэй хэрнээ сонирхолтой мэдээллүүд та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна мөн сонирхсон асуултаа коммент хэсэг дээр үлдээгээрэй 🙂

img_0982

Хүмүүсийн хандлага    

Ер нь бол Монгол хүн байж мах иддэггүй гэхээр ихэнх хүмүүс, гадаад хүмүүс хүртэл маш их гайхдаг. Тэгээд л нээрээ юмуу? Чи тэгээд юу иддэг юм бэ? Мах идмээр санагддаггүй юу? гэх мэтээр ёстой асуултанд булж өгдөг ххэ. Зарим асуулт нь бүр ч хөгжилтэй. “Өө ямар гоё юм бэ, би бас цагаан хоол идэхийг хүсдэг.” гэж ойлгож дэмждэг хүмүүс байхад бас байж боломгүй явдал мэтээр харж, хурцаар шүүмжлэх нэг нь ч бий. Гэхдээ хүмүүсийн хандлага нэг их чухал биш, ойр дотны хүмүүс маань ойлгож, өөрийн сонгосон замаар тууштай явж, түүнээсээ аз жаргалыг мэдэрч байдагтаа маш их баярладаг даа. Ер нь би цаашдаа найзуудыгаа дагуулж явсаар байгаад цагаан хоолтон болгох төлөвлөгөөтэй байгаа хха.

Цаг агаар, уур амьсгал 

Манай Монгол маань эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө их хүйтэн газар шүүдээ. Энэ их хүйтэнд цагаан хоолтонгууд яаж тэсч байна? бид чинь махнаасаа илч дулаанаа авах ёстой гэж бас их сонсдог. Миний хувьд одоо үед халаалт дулаантай байр сууцанд амьдарч, сууршлын соёлтой болсон юм чинь заавал илч дулаан авахын тулд мах идэх шаардлагагүй гэж боддог. Гэхдээ бас энэ их өвлийн хүйтэн өдрүүдэд халуун чанарыг ногоог өргөн хэрэглэж дулаан байхыг хичээдэгдээ.

Хоол хүнс                                                                                                                                                

 За тэгээд хамгийн чухал нь мэдээж хоол шүү дээ. Та нарын хувьд цагаан хоолтон гэхээр юу иддэг юм болдоо хөөрхий гэж бодож магадгүй. Гэхдээ яг үнэндээ бидний идэх хүнсний цар хүрээ махан хоолтныхоос ч их байж мэдэх юм. 🙂 Цагаан ба ногоон хоолонд амьтны гаралтай орц найрлага ороогүй бүх л хүнс орно. Олон төрлийн хүнсний ногоонууд, бүх төрлийн жимс, самар, үр тариа гэх мэт. Сүүлийн жилүүдэд Монголд маань жимс, ногооны төрөл маш ихээр нэмэгдэхийн зэрэгцээ, та бүхний өдөр тутамдаа хэрэглэдэг бүхий л хүнснүүдийг ургамлаар орлуулан хийж байна. Аль уже намайг анх цагаан хоол идэж байхад л веган/ургамлын гаралтай/ хиам, зайдас, олон төрлийн махнуудыг үйлдвэрлэдэг байсан юм чинь. Одоо бол бүр ч амар болсон шүү дээ. Всган сүү, тараг, зайрмаг, бялуу, нарийн боов гээд л байхгүй юм байхгүй. Хийхгүй ч хоол гэж байхгүй.img_4157img_0993Аан нээрээ веган хоолны тухай яригдахаар уургын тухай заавал яригддаг. Ихэнх хүмүүс махгүй л бол уургаа авч чадахгүй гэсэн ойлголттой байдаг. Харин бид шар буурцаг, шош вандуй, самарнууд тэр ч бүүхэл брокли, бууцай гэх мэт олон ногоонуудаас уургаа хангалттай авдаг. Кальциний хувьд зөвхөн амьтны сүүнээс бус ургамлын гаралтай сүүнүүдээс авч болно. Almond milk, soya milk, coconut milk, corn milk нтр гээд л сүү гэдэг зөвхөн амьтнаас гардаггүй юм шүүдээ. 🙂

Тэрнээс гадна Улаанбаатарт байдаг веган хоолны газруудын хоол нь ямар гоё амттай гэж санана. Заавал веган хоолны газар ч гэлтгүй ороод веган хоол идэх боломжтой нилээн хэдэн газар байгаа. Одоогоор зураг байхгүй байгаа болохоор веган хоолны газруудын зураг байршил, веган хүнсний бүтээгдэхүүнүүд, веган хоол идэж болох газруудыг хоолных нь нэртэй нь дараагийн нийтлэлээрээ оруулъя. 🙂

Ерөнхийдөө today Монголд цагаан хоолтон эсвэл ногоон хоолтон болоход асуудалгүй л гэж ойлгох хэрэгтэй.

img_4158

Дараа дараагийн нийтлэлээрээ Хулан маань яагаад веган болох ёстой вэ? Веган хүнсний бүтээгдэхүүнүүд болон хоёр сарын хугацаанд гарсан үр дүнгүүдээсээ уншигч та бүхэнтэйгээ хуваалцах болно.