Манай EXPRESSO та бүхэнд хүрч эхлээд 8-9 сарын нүүрийг үзжээ. Хамгийн гол зорилго нь бид загварыг хүмүүст маш амархан, маш энгийн зүйл мэтээр харагдуулахыг хүсдэг байлаа мөн оддын хов живийг хүртэл өөрт тань хамаатай мэт болгож бичиж, уншиж байгаа хүндээ нийтлэл бус найзтайгаа яриа өрнүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр бодон бичдэг байсан билээ. Хувцас загварын салбар гэдэг нь ойлгоход хүнд хэцүү салбар нөгөөтээгүүр сүүлийн жилүүдэд Поп Соёл (Pop Culture) загварын салбартай нягт холбоотой болсноор өнөөдөр та оддын хов жив л сонсохгүй бол загварын мэдээллээс хоцордог, загварын мэдээллээс хоцрох юм бол оддын хов живээс хоцордог тийм л үед бид амьдарч байна.

Үүнийг мэддэг байсан манай хэсэг нөхөд эв санаагаа нэгтгэн та бүхэнд хамгийн шинэ гэсэн бүхнийг цаг алдалгүй Монголд хамгийн эхэнд нийтэлснээр өнөөдөр чамгүй олон сарын нүүрийг үзжээ. Сонирхолтой зүйл нь гэвэл Монголд загварыг эмэгтэй хүмүүст хамаарах зүйл гэж боддог байтал манай EXPRESSO-д нэг ч эмэгтэй хүн байдаггүй. Энэ олон саруудад, энэ олон зуун нийтлэлийг залуучууд бэлтгэн хүргэж байсан гэдгийг хэлэх нь зүйн хэрэг болов уу.

За тэгээд гол яриандаа оръё миний хувьд CHANEL, LOUIS VUITTON-ыг хүлээхгүйгээр шийдсэн загварын долоо хоног 2017 оны байдлаар миний хувьд Баленсиагагийн шоугаар ийнхүү хөшгөө хаалаа…

Демна Гвасалия гэж энэ залуу гүү ээ мөн адтай хүн юмаа. Надад ийм бодол байсан л даа за яахав GUCCI тэр хэв маягаараа гарч ирсэн тэрийгээ ч хэдэн улирал давтаж хийлээ бид залхаагүй, гэхдээ энэ улиралд өөр юм хийхгүй л бол энэ бүх нэр хүнд доошоо унах байсан GUCCI ч нэр хүндээ унагаасан харин Баленсиагагийн хувьд миний бодол яг ижил байсан энэ бренд чинь хэдэн улирал дамнаад нэг юмаа хийчихлээ, нэг хэв маягаа барьчихлаа одоо юу хийх бол гай болж GUCCI шиг дахиж хуучин юмаа хийгээд нэр хүндээ алдахвий дээ гэж бодож байв гэтэл энэ өдөр миний төсөөлсөнөөс арай өөрөөр өнгөрлөө.

Хувцаслах философи гэж байдаг л даа. Жишээ татан яръя л даа. За Алимаа чинь ямар охин билээ? Түүний хувцаслах философи ямар билээ юугаар дагнаж гадаад төрхөө бий болгодог билээ? эсвэл за Батаа чинь дажгүй дизайнер шүү, энэ хүний хувцас хийх хүнийг хувцаслах арга байрлал нь ямар билээ? Энэ хүн чинь хүүхнүүдийг ямар харагдаасай гэж хүсдэг билээ? гэх мэтийн…

Тэгэхээр Демна Гвасалия (VETEMENTS брендийн үүсгэн байгуулагч, Баленсиага брендийн ахлах дизайнер) –ын хувцаслах философийг бол би харахдаа детал багатай нэг цул зүйлийг голчилж хийдэг гэж хардаг. Та бүхэн GUCCI-г мэднэ шүү дээ бөөн детал бөөн унжсан сагсалзсан зүйлс харин Демнагийн хувцас унжуугийн хувьд адил боловч үнэхээр цэгцтэй эмх замбараатай байдаг нь эмэгтэй хүн болон түүний өмссөн хувцас хоёрыг нэг цул биет болгож харагдуулж чаддаг юм болов уу.

Та яг юун дээр дөрөөлж хувцасныхаа ерөнхийг гаргадаг вэ? Гэдэг асуулт гарч ирж болно л доо. Аа би ер нь бол өмд эсвэл гутлан дээр их ач холбогдол өгч ажилладаг дизайнер гэж хариулж болно эсвэл би жакет хүрэм пальто гээд дээгүүр өмсдөг хувцсан дээр илүү анхаарч коллекцынхоо ерөнхийг гаргадаг гэж бас хариулж болно. Демнагийн хувьд гэвэл гутлан дээр их ач холбогдол өгөөд байгаа юм. Хамгийн гайхалтай зүйл нь гэвэл бүсгүй хүний урт сайхан хөл бэлхүүс мөн зөөлөн материалтай ретүзэн өмд, гутал, туфли энэ бүгдийг Демна нэг биет болгож чадаад байгаа юм. Та бүхэн ч харж байна шүү дээ ретүзэн гутал. Энэ нь таны хөл гутал хоёрыг яахын аргагүй олон өөр деталгүй нэг биет мэт болгож чадаж байгаа.

“Үргэлж”, “ЦУЛ” гэдэг хоёр үгийг л Демнагийн урладаг энэ хувцаснууд дээр ашигламаар санагдаад байдаг юм л даа. Хөлөөс толгой хүртэл нь харъя гэхэд цүнхэн дээр нүд нэг унана, гутал дээр нэг унана, даашинз нь дээр нэг унана гэх мэтийн харин Баленсиагын энэ хувцаснуудыг хар л даа бидний нүд өөр зүгт явах ямар ч шаардлагагүй хувцасны ерөнхий бүтэц цул бас үргэлж…

За тэгээд өөр зүйл бол нэмж тайлбар хэлмээргүй байна. Та бүхэнд танил болсон хэв маяг олон улирал харсан хувцаснууд л байлаа гэхдээ яагаад ч юм үнэхээр огшоож чадаж байсныг нуух юуун… Хамгийн сүүлд онцлох зүйл бол

“LAYERING” гээд байгаа юм л даа, олон хувцас давхарлаж өмсдөг хэв маягийг Баленсиага дахин загварын салбарт авчирвуу даа гэж би харсан. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд 2012 2013 онуудад л ийм хэв маяг загварын тайзан дээр ноёрхож байсан бол удаан хараагүй байсан зүйлийг маань загвар зохион бүтээгч Демна Гвасалиягаар ахлуулсан Баленсиагын урлан бидэнд харууллаа.