Энэ нийтлэлийг уншиж байгаа та, бичиж байгаа би, бид бүхэн хувцас загварын салбарын алтан үеийг үзэж туулж байна. Хэдийгээр моделийн салбар хувцас урлалын салбарууд тус тусдаа багахан уналтын үе дээр байгаа боловч энэ салбарыг дэлхийд төлөөлж байгаа хосгүй авьяастай, алтан гартай урлаачдыг бид харж сонсож шүтэн биширч байна. Энэ бол маш ховор тохиох аз юм.

COCO CHANEL, CHRISTIAN DIOR гээд л яриад байдаг болохоос биш бидний хэн нь ч тэр хүмүүсийг харж үзэж мэдэрч байгаагүй шүү дээ. Яахав тухайн үед загвар сонирхдог хүмүүс манай оронд бишгүй байсан байх гэхдээ л… Харин орчин цагт бидэнд Рикардо Тиши, Жон Гальяно, Раф Симонс гэх алтан гартай, хосгүй авьяастай бурхан шиг дизайнерууд байна.

Тайлбар: 56 настай Английн алдарт урлаач Жон Гальяно. Бид түүнийг DIOR-ын урланд өнгөрөөсөн жилүүдээр нь сайн мэднэ.

Тэгэхээр EXPRESSO FASHION та бүхэндээ эдгээр бурхан шиг сайхан хүмүүсийн ажил хөдөлмөр, урлаж байсан бүтээлийг нь илүүтэй дэлгэрүүлж хүргэе гэж шийдсэн юм. Тэр ч утгаараа Английн хамгийн агуу эрэгтэй урлаачдын нэг Жон Гальяногийн WWD (WOMEN’S WEAR DAILY) сэтгүүлтэй ярилцсан ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Тайлбар: Жон Гальяно гуайн DIOR-т урласан алдарт бүтээлүүдээс

Жон Гальяногийн хувьд өөрийн хувийн брендтэй мөн Живаншигийн ахлахаар ажиллаж байсан DIOR-ын ахлахаар ажиллаж байсан европын том бренд ахалсан анхны Англи хүн гэдгээрээ дэлхий нийтэд нэлээдгүй танигдсан юм. Одоогийн байдлаар алдарт урлаач маань Белегийн ‘Maison Margelia’ брендэд ажиллаж уран бүтээлээ туурвисаар байна. 2011 он шиг санагдаж байна Жоны алдарт DIOR-ын өдрүүд дуусгавар болсон, энэ нь түүний бие авч явах байдлаас болсон гэж олон хүн үздэг. Александр Маккуин яагаад, юунаас болж амиа хорлолоо? Жон яг л тийм байсан, хэт донтсон сэтгэлгээ нь хэт өөр зүг рүү явсан энэ олон төгс мэдрэмжүүд түүнийг алах дөхөж байсан архийг яг л ус шиг уудаг байсан гэдэг юм байна лээ. Энэ их хямралаас Жоныг эргэж ирнэ гэж хүмүүс хүлээгээгүй байсан үнэхээр нүд халтирам үе байсан даа, гэхдээ домогт нэгэн маань эмчилгээнд хамрагдаж өөртэйгөө ажиллаж чадсанаар өнөөдөр загварын салбартаа эргэн ирж та бидний мэлмийг дахин баясгасан юм.

Тайлбар: Жон Гальяно гуайн Maison Margiela-д урласан хавар, зуны 2018 оны коллекц хэдхэн цагийн өмнө Парис хотод танилцуулагдсан.

Жонын хандлагууд өөр өөр байдаг байсныг би санадаг. Жишээ нь: DIOR –ын Гальяно бол театрын хувцаснаас ихээхэн санаа авч хувцсаа хийдэг байсан харин өнөөдөр Maison Margiela-гийн Жон арай өөр болсон.

  • Энэ өрөөнийхөө талаар танилцуулаач?

Ерөнхий дөө бол дизайнер хүмүүст тухтай сууж ганц юм уунгаа тунгаан бодох өрөө маш их хэрэгтэй. Ганц юмандаа гол нь биш л дээ энэ завгүй амьдрал ажлын хуваариас холдож чөлөөт сэтгэлгээгээ тэлэх хэрэг гардаг энэ нь эргээд олон сайхан сэдэл мэдрэмжүүдийг бидэнд өгдөг тэр нь та бүхэнд хувцас болон очдог юм. Та миний юм бодож суудаг өрөөнд сууж байна. Энд их олон зүйлс байгаа эмх замбараагүй боловч бүгд л надад хэрэгтэй бүгд өөр өөр утга илэрхийлж байдаг зүйл байгаа юмаа.

  • Кэйт Мосс Мэрилин Монрог дууриаж авахуулсан зураг байна.

Тиймээ би Кэйтгүй хаашаа ч явдаггүй. Дизайнер хүнд чинь онгод хайрлаж байдаг сайхан бүсгүйчүүд байдаг шүү дээ нэг тиймэрхүү…

  • Таны ажлын өдрүүд хэрхэн өнгөрдөг вэ?

Ажлаасаа эрт тарахыг хичээдэг. Энэ чинь амьдрал шүү дээ би амьд байна, та амьд байна бид амьдарч байна. Амьдарч байна гэдгээ мэдрэхийг хүсвэл эрт тараад өөр зүйлс хийж илүү их таашаал авах хэрэгтэй. Нөгөөтээгүүр энэ брендийн ард маш том маш хүчирхэг баг ажилладаг, тэд надгүйгээр хангалттай сайн хийнэ гэдгийг би мэддэг. Миний үүрэг бол чиглүүлдэг үүрэг өгдөг хянадаг мөн шалгадаг.

  • Сэтгэл хөдлөл гэдэг зүйл хэр чухал вэ?

Маш чухал сэтгэл хөдлөл гэдэг нь ашиглаж чаддаг хүндээ дураар нь тавьж чаддаггүй хүндээ нуун дарж байх зүйл юм. Жишээ нь: Миний хувьд хувцасны эсгүүр тайралтаас эхлээд л бүгдийг нь сэтгэл хөдлөлдөө найдаж хийдэг.

  • Та тайралт гэж хэллээ?

Тиймээ, тайралт тайрах хайчаар тайрах. Ийм байдаг юм л даа, юу хийх тань таны юу мэдэрч байгаатай холбоотой. Хувцас хийнэ гэдэг маш нарийн зүйл байдаг. Чимээгүй өрөөнд ганцаараа сууж байгаад тайралт  хийх, Шубертын тансаг аялгуу сонсонгоо тайрах хоёрын үр дүн тэс өөр байдаг. Үүнийгээ дагаад хувцас гэдэг дизайнер хүний сэтгэлийн хөдлөлөөр хувьсаж байдаг зүйл юм.

  • Тэгвэл та одоо юу мэдэрч байна?

Гайхалтай үнэхээр гайхалтай нээрээ шүү. Би дахин ирсэн би хаанаас юун дундаас ирснээ мэдэж байгаа хоёр дахь боломж хүн бүрт олддог зүйл биш гэхдээ надад олдсон надад дахиад хувцас урлах боломж олдсон би аз жаргалтай байгаа.

  • Чухам яг хэнд хамгийн их баярлаж талархаж байгаа вэ?

Бурханд… Энд ямар ч эргэлзээ байхгүй би бурханд талархаж байна маш ихээр… Тэр надад тэр бузрын амьдралаас дахин энэ ширээний ард суух боломжийг өгсөн мөн энэ салбарын хүмүүс намайг маш ихээр дэмжсэн. Тийм амьдралаас эргэн ирж энд сууна гэдэг амаргүй байсан сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн ачаар өнөөдөр…

  • Тэгэхээр таны яриад байгаа тэр цаг үеийг “Хүмүүн төрөлхтнөөс харилцаагаа тасалсан үе” гэж нэрлэж болох уу?

Тиймээ болох байх. Юу гэхээр хүн итгэлээ алдчихдаг юм байна лээ. Өнөөдөр яах бол, маргааш яах бол гэж бодохгүй амьдраад байгаа эсвэл үхээд байгаагаа мэдэхгүй, амьсгаа аваад байгаагаа ч мэдэхгүй тас харанхуй хэн ч байхгүй тийм л үе байсан. Хүн ийм үед яахаа мэддэггүй юм байна лээ энэ уналтаас босох уу?? Эсвэл эвлэрээд тэндээ үлдэх үү? гэж их бодсон доо гайхалтай зүйл нь гэвэл хэдий би 50 гарсан ч амьдрал гэж юу байдгийг зах зухаас нь ойлгож эхэлсэн дахиж алдахгүй гэж бодож байгаа…

  • Хар бараан тэр амьдралаас загварын салбартаа эргээд ирэхэд юу хамгийн их өөр болсон байв?

Хариулахад хэцүү асуулт байна. Яг үнэнийг хэлэхэд хуучны өдрүүдэд би өөрийн бүх сэрэл мэдрэмжээ загвар гэдэг зүйлтэй холбосон байсан тиймдээ ч би энд болж байгаа бүхнийг эс бүрээрээ мэдэрч хүлээн авч чаддаг байсан харин хэсэг завсарлаад эргээд ирэхэд их олон зүйл өөр болсон байна лээ. Би одоог хэр нь тэр бүгдтэй холбогдохыг хичээж байна.

Тайлбар: Жон Гальяногийн Maison Margiela-д урласан бүтээлээс

  • Тэгэхээр Жон та бол огт байгаагүй ор хоосноос жинхэнэ элит загварыг гаргаж ирж чаддаг мөн эрс тэс өөр өөр хэм хэмжээнд хүрч ажиллаж чаддаг. HIGH FASHION салбарт өндөр нөлөөтэй эрхэм шүү дээ. Буцаад бие даан энэ төрөлдөө хүч үзэх бодол байна уу?

Нэгдүгээрт би ажилтай хүн, хоёрдугаарт энэ бүхний дараа надад итгэдэг энэ олон хүний урмыг тэгж их хугалсны дараа би харандаа цаас бариад зураад эхэлнэ гэж бодохгүй л байна. Нөгөөтээгүүр энэ чинь тийм амар зүйл биш л дээ… Би юу хийдэг байснаа санаж байна, тийм болоход маш хэцүү нөгөөтээгүүр би тийм хэмжээнд хүрч юу ч болоогүй юм шиг та бүхний урд гарахаас айж байна. Өөрийгөө хараахан уучлаагүй байгаа.

  • Би одоо л бэлэн боллоо, одоо л загвартаа эргэж очих хэрэгтэй гэж хэзээ шийдсэн бэ?

Энэ шийдвэрийн хувьд одоо ч гараагүй байгаа. Юу гэх гээд байна вэ Оскар де ла Рента гуай надтай Нью Йоркод уулзсан. Үнэхээр гайхалтай хүн яг л аав шиг минь байдаг юм. Энэ бүхний дараа ч гэсэн намайг өмгөөлж хамгаалж урам өгсөөр байсан. Нөгөөтээгүүр би өөрийгөө засарч эхэлж байгаагаа мэдэрсэн л дээ гэхдээ арай л бэлэн болоогүй байтал утас цохиж шинэ ажлын санал ирсэн.