Парисын загварын долоо хоногийн эхний өдөр DIOR-ын ачаар бөөн сэтгэл гутрал, урам хугаралтаар дүүрэн байлаа. Кендалл Женнер болон DIOR сөнөж байна гэдэг ярианаас үнэхээр үнэхээр залхаж байгаа ч дахиад л нөгөөхөө бичих болох нь дээ. Уучлаарай уншигчид минь…

Энэ яг юу юм бэ? Яг юу юм? Надад тайлбарлаад өгөөч… Яагаад ч нүдэнд дасахгүй эвгүй юмаа DIOR-ын хувцас гэхэд нэг л биегүй, амьгүй, хоосон чанартай, сонин, хуурамч, дууриамал юм шиг хувцас урладаг дизайнер юмаа Мария Грация Кьюри гэж…

Дахиад асууя энэ юу юм бэ? Энэ DIOR мөн үү? Та нар ийм DIOR харж байсан уу? Та нар ийм хувцасны төлөө 5 мянган евро зарж чадах уу? Энэ үнэ шигээ тансаг харагдаж байна уу?

Яасан ч эршүүд моделиуд алхуулдаг юм. Үнэндээ таалагдах юу ч байсангүй энэ загвар Сюзи Менкс гуай (загвар шүүмжлэгч)-ээс 5.5-аас дээш оноо авахгүй гэхэд би мөрийцсөн ч бэлэн байна. За тэгэхээр стрессдэхгүй тайван замаар тайлбарлах гээд оролдъё.

Ганцхан би том толгойлоод DIOR-ыг муулаад байгаа юм биш. Би та бүгдэд хэлдэг шүү дээ GOOGLE-дээд үз бусдын бичиж байгааг унш тэгэх эрх та бүхэнд байгаа бусад хүмүүс дэлхий нийт энэ зүйлийг хэрхэн дүгнэж байгааг хар. Миний хувьд энэ цуглуулга Мариягийн DIOR дахь ирээдүйг нэлээн ганхууллаа даа. DIOR шиг баян брендийн толгой дээр сууж байж яасан ч ядуу материал, ядуу консевт нь дор хувцсаа хийдэг юм. Хэдэн зуун мянган долларыг цацаад хамгийн сайхан зүйлийг хиймээр юм. DIOR ямар хувцас загварын тренднд баригддаг бренд биш уламжиллаа дагадаг бренд шүү дээ. Хийх ажил улам л амар болно. Яагаад ингээд буруу ишилсэн сүх шиг хэзээ ч хэний ч хийж байгаагүй юм хийгээд байгаа юм бол??

Тайлбар: Би хүнийг гаднах царай төрхөөр нь ялгаварлан харьцдаггүй л дээ. Тэгэхдээ DIOR-т ийм модель алхахыг бид олон удаа харахгүй шүү.

2015 оны хавар зуны DIOR-ын загвар иймэрхүү зүйл гарч байж харин өнөөдөр юу хийснийг та бүхэн дээрх зурагнуудаас харж болно. Мэдэхгүй ээ надад хэлэх үг олдохгүй байна. Тэгэхээр энэ хүргээд нийтлэлээ дуусгая даа. Товчхон базаад хэлэхэд энэ бол DIOR биш байлаа. Энэ бол Valentino биш байлаа, энэ ер нь юу ч биш байлаа.

Бүтэн коллекцыг эндээс үзнэ үү!