Загварын долоо хоног маань тав зургаахан цагийн дараа сүүлийн зогсоол дээрээ очих гэж байна. Тиймээ 2018 оны хавар, зуны загварын долоо хоног Францын нийслэл хот руу очиж байна. Нээлтийн өдрийн хамгийн том шоу нь энэ улирлын хамгийн өндөр хүлээлттэй байгаа CHRISTIAN DIOR-ын шоу байгаа. Парисын загварын долоо хоног гэдэг нь бусад хотуудаас хамаагүй олон өдөр үргэлжилдэг модель охидоос хамаагүй өндөр хариуцлага чадвар шаарддаг, чадал чансаа шалгасан даваа байдаг юм, гэвч EXPRESSO FASHION энэ удаад загварын долоо хоногийн үеэр охидоо дэмжихээр ирсэн ээжүүдийг онцлохоор шийдлээ.

Энгийн хар бор амьдралаас боссон модель охидын ээжүүд охидоо тэр бүр CHANEL–ийн шоуны урд эгнээнээс үзээд байж чадахгүй л дээ харин Кайя Гербер, Жижи Хадид, Кендалл Женнерийн ээжүүд чаддаг бололтой. Аргагүй л байх л даа мөнгө нэр хүндээр цохиод ороод ирэхээр энэ хүмүүст хэн л үгүй гэж хэлж чадах билээ. Нөгөөтээгүүр загварын долоо хоног европ руу шилжих мөчид зарим нэг ээжүүд охидоо ганцааранг нь явуулдаггүй бололтой. Байнга харж хандана хамт явна, аливаа зүйлийг зааж зөвлөнө шинэ гэрээ хийх гэж байвал давхар хянана гэх мэт…

Тэгэхээр энэ ажлыг MOMAGER буюу Mom Manager (Ээж болон туслах) гэж дуудаад байгаа юм л даа. Яг амжилтын оргил руу гарч байгаа охидоо өөрсдөөсөө алхам ч холдуулахгүй. Охид нь бааранд орсон ч өөрөө гадаа хүлээнэ нууц хүнээ дотогш нь чихнэ no sex, no drug гэх мэтийн Крис Женнер Кендаллыг хэдэн улирал ингэж дагаж явж байж л охиноо супер модель болгосон. Тэгвэл бүгдээрээ Америкийн W сэтгүүлийн нэрлэсэн шилдэг Momager-уудыг харцгаая!

  1. Иоланда Фостер 

За энэ хүнийг бол эртнээс мэднээ. Энэ эмэгтэй бол Монголд тийм ч од биш боловч Америктаа нэлээдгүй нэртэй бүсгүй байгаа юмаа. ‘REAL HOUSEWIVES OF BEVERLY HILLS’ гэж алдартай шоуны алдартай гишүүн шүү дээ. Жүжигчин модель гэж байгаа. За ер нь тэгээд Real House Wives түүнийг од болгосон доо. Кендаллын ээжтэй бол тийм сайхан харьцаатай байдаггүй л юм байна лээ. Аргагүй биз нэг салбарт хүч үздэг жинхэнэ өрсөлдөгчид охид нь ч гэсэн загварын салбарын хүчтэй өрсөлдөгчид юм чинь…

Иоландагийн хувьд охидтойгоо хамт явдаг гэхээс илүү хүүтэйгээ хамт явдаг. Анвар Хадид гээд хүү нь 18-тай бас модель дэлхийн загварын салбарт өөрийгөө бас хэд хэдэн удаа баталсан залуу. Зиа тэгээд Иоланда гурван хүүхэдтэй хоёр нь жилд 20 сая ногоон өлхөн олдог хоёр нь супер модель гэж байгаа.

  1. Крис Женнер

Кендаллын супер модель болсон хамгийн том шалтгааны нэг нь ээж нь байсан энэ үнэн, гэхдээ ээж та бүхний боддог шиг загварын орднууд хахуульдаж охиноо гаргаад л сэтгүүлүүдэд хахууль өгч охиноо нүүрэнд нь гаргаж байсан удаа байхгүй ээ. Өдөр бүр цаг тутамд дагаж явна, хорьж цагдана байнга эрт унтуулна, хаа хамаагүй хүнтэй уулзуулахгүй. Кендалл алдар нэрийн зах зухаас амтлаад замаа алдаж болох байсан, тэр үед нь энэ хүн түшиж байсны үндсэн дээр охин нь өнөөдөр арай гаагүй бие авч явдаг өдий хэмжээнд ирсэн юм.  Аймар хүүхэндээ. Оросын мафаас хүчтэй нөлөөтэй хүн гээд л төсөөл дөө… Ор хоосноос тэрбум доллар босгож ажилгүй таван охидыг бүгдийн дансандаа 100 сая ногоонтой болгож чадсан ээж шүү дээ.

Кендаллд анх хэцүү л байдаг байсан байлгүй. Хүүхэд асрагч шиг ээж нь байнга хамт бүх шоун дээр хамт. Тэгэхдээ л энэ хүн ингэж хажууд нь байгаагүйсэн бол өнөөдөр Кендалл хэн нэгнээс жирэмсэн эсвэл архи хар тамхинд гүн автсан ийм сайхан карьергүй шоучин хүүхэн болоод дуусах байсан гэдэгтэй эвлэр.

  1. Лайонел Ричи

Алдарт дуучны хувьд бусад ээжүүдээс илүү охиноо дэмждэг хамт байдаг болохоор нь жагсаалтад багтаалаа.  Лайонел урлагийн тайзан дээр ямар агуу дуучин байсныг та бүхэнд дурсаад ч дэмий биз харин охин нь загварын тайзан дээр… Хмм яах вэ дажгүй ээ дажгүй шүү.

Аав нь охиныхоо алхсан бараг бүхий л шоунд очдог гэхдээ хорьж цагдах гэж биш дэмжих гэж очдог нь хамгийн сайхан. Лайонел гуайн охин эдгээр өдрүүдэд Коуртни Кардашианы хуучин нөхөртэй ойр дотно харилцаатай байгаа.

     4. Синди Кроуфорд

Синди бас л чанга ээж гэдгээ энэ улирлын загварын долоо хоногоор харуулсаар байгаа. Кендаллын ээжтэй тун ойролцоо ялгаа нь гэвэл Синди охиноо өөрөө бэлддэг хамт босдог хамт дасгал хийдэг, хамт алхана алхаа поз гэх мэтийн зүйл дээр нь чангахан шүүмж хэлнэ засаж өгнө гэх мэтийн…

Синдигийн охин Кайя энэ улиралд анх удаа загварын тайзан дээр гарч ирсэн. Би тоолохоо больсон л доо гэхдээ миний мэдэж байгаагаар хамгийн сүүлд Кайя долоон шоунд орж гурвыг нь нээчхээд байсныг санаж байна. Дажгүй амжилт.

Ээжтэйгээ хамт “VERSACE”–ын шоун дээр алхсан шүү дээ. Тэгэхээр Кайя супер модель ээжтэй давуу талыг тултал нь ашиглаж чаддаг. Ээж нь ч гэсэн охиноосоо маш их зүйл хүлээж байгаа харагддаг.

Нью Йоркоос эхлээд л Милан хүртэл хамт явчихдаг юм байна лээ шүү дээ. Онгоцонд зэрэгцээ суудал авна буудлын өрөөнүүд нь зэрэгцээ байх жишээний шоу руу дандаа ээжтэйгээ яваад ээжтэйгээ буцаж ирнэ.

   5. Кэйт Мосс

Ээж бүрийн л хүсэл болчихдог байх л даа. Өөрсдөө тэтгэвэрт гарах насны, онцын хийсэн ажилгүй тэгсэн хэрнээ адал явдал шинэ бүхнийг эрэлхийлээд явмаар байдаг чаддаггүй. Тэгээд л охидоо дагаад явдаг биз. Түүний нэгэн жишээ нь супер модель Кэйт Мосс юм шигээ. Хэн ч мэдэхгүй загварын салбарт сураггүй Илонда Крис мэтийн хүүхнүүд охиноо супер модель болгоод хэдэн арван сая доллар хийгээд байхад би яагаад чаддаггүй юм гэж бодсон бололтой.

Тайлбар: Кэйт Мосс болон түүний охин Лила Грэйс Мосс Британийн VOGUE сэтгүүлийн ахлахтай уулзаж байна.

Кэйтийн охин дөнгөж 14-тэй тэгэхдээ одоо л эхэлдэг нас шүү дээ. Ээж нь хэдтэй эхлээд, хэдтэйдээ супер модель болж байлаа. Тэр ч утгаараа Кэйт охиноо томоохон шоу руу дагуулж явах дуртай туршлага суулгаж өгдөг байх.

   6.Лиза Ринна

Лиза гэж энэ хүүхний хувьд та бүхэнд бас л танил царай биш байхдаа, гэхдээ эх орондоо бол бас л хүнд гаруудын нэгдээ…

Эдний охин Амелия Грей бас загвар өмсөгч гэж байгаа. Нью Йоркийн загварын долоо хоног дээр гаагүй захиалга авсан ээж аав хоёр нь хоёулаа алхсан шоу бүр дээр нь очиж үзэж харагдсан шүү.