Зориг гэж юу вэ? Харьцангуй ойлголт л доо 30 залуугийн өөдөөс ганцаараа дайраад орох уу? Энэ зориг мөн үү? Би бол тэнэглэл гэж хардаг хайртай охиндоо хайртай гэдгээ нүд рүү хараад хэлэхийг хэлэх үү? Үүнийг харин зориг гэж харж болох юм гэхдээ хувцас загварын салбарт зориг гэж юуг хэлэх вэ гэдэг ондоо асуудал болов уу. Зоригийн талаар бодоод үзье л даа… Та жишээ нь дизайнер хүн байлаа, таныг ямар үйлдэл гаргахад би таныг зоригтой дизайнер гэж дүгнэх бол? Бодох л асуудал мөн л харьцангуй ойлголт юм. Миний өнцгөөс бол сүүлийн үеийн дизайнерууд зориггүй болсон юм шигээ ердөөсөө дээшээ ахья, сайн юм хийе, хувцас загварыг оронгоор нь эргүүлье гэж хүсэхгүй байгааг би бол зориггүй үйлдэл гэж харж байна.

Харьцангуй ойлголтын талаарх яриагаа дахиад үргэлжлүүлье л даа. “FAST FASHION” гэдэг нэр томьёо гараад нэлээдгүй жилийг ардаа үджээ. Энэ бидний мэдэх Кендалл Женнер, Жижи Хадидтай л хамт бидэнд ирсэн. Онцлог нь загварын бүхий л салбарт энэ нэр томьёо үйлчилдэг. Хувцас нь хурдан хувьсаад байна, моделиуд нь бүр ч хурдан алга болоод шинээр төрөөд байна, нийтлэгчдийн өнцөг хурдан солигдож байна гэх мэтчилэн. Гэхдээ сайн бодоод үзвэл загвар үнэхээр FAST буюу хурдацтай байж чадаж байна уу? Тийм мөн үгүй зарим салбартаа тийм зарим салбартаа үгүй. Үүний нэг жишээг хэдхэн бренд болон хэдхэн загварын чиг хандлага дээр тайлбарлаж болж байгаа юм л даа. GUCCI байна, Баленсиага байна.

Тайлбар: Dolce and Gabbana хавар, зун 2018

Тайлбар: Dolce and Gabbana хавар, зун 2017

Ер нь бол хосуудын харилцаа тодорхой хугацаанд нэг газраа байдаг боловч өсөж уруудах нь цаг хугацааны л асуудал байдаг. Өнөөдөр би чадан яадан нэг охинтой чаталлаа тэгээд удалгүй уулздаг болно магадгүй кинонд хамт явна, хамт хоол иднэ нэг л өдөр арай өөр төвшинд очдог байх. Хувцас загвар ч гэсэн адилхан өнөөдөр бүсгүйчүүд ийм юм өмсөж байна, маргааш адилхан, магадгүй нөгөөдөр арай өөр ч юм шиг. Энэ нь хувцас загвар эсвэл болзох гэдэг асуудал биш энэ нь хүн өөрөө нэг хэвийн зүйлээс уйддагтай холбоотой мэт.  Та бүхэн ч дээр харж л байна Dolce and Gabbana бидний Миланаас хүсэн хүлээдэг бренд байсан уу? Байсан гэхдээ өнөөдөр биш болжээ. Бид яг л хоёр сар чаталсан хэрнээ уулзаж чадахгүй байгаа хосууд аятай л байна. Ямар ч ахиц дэвшил байхгүй өнөөдөр GUCCI ч тийм байна, чухам Баленсиага ямар байхыг дараагийн 10 өдөрт харах байх.

Тайлбар: Dolce and Gabbana хавар 2018

Тайлбар: Dolce and Gabbana хавар 2017

Би нэг хувцас хийлээ тэр маань нэлээдгүй хүмүүст таалагдлаа удалгүй олон хүн өмсдөг болоод хувцас маань дууслаа гэтэл зах зээл дээр эрэлт байсаар л байна. Дизайнер хүний хувьд нэг асуулт гарч ирж болно. Нэгэнт зах зээл хүсээд байхад өмнөх юмаа жоохон шинэчлээд дахиад хийх үү эсвэл загвар гэдэг байнга хувьсаж байх чадварыг шаарддаг болохоор шинийг хийх үү? гэдэг… Та байсан бол яах байсан вэ?? Миний харж байгаагаар бол загварын салбарын томоохон дизайнерууд эхний сонголт буюу амжилт олсон зүйлээ жоохон сэлбээд дахин худалдаанд гаргах гэдэг бодлогыг баримтлаад байх шиг. Болно л доо болохгүй юм байхгүй гэхдээ энэ салбарт энэ бодлогыг H&M, ZARA, MANGO гэсэн массын хувцас үйлдвэрлэдэг дундаж компаниуд хийдэг болохоос тансаг хувцас үйлдвэрлэдэг урлангууд хийж байхыг сүүлийн хэдэн улиралд харлаа.

Ийм байгаа болохоор GUCCI одоо болтол шүүмжлүүлээд байгаа юм л даа. Яг энэ үйлдэл хэр хол явах вэ гэдэг үнэхээр сонин… Бид өнгөрсөн улирал өмссөн зүйлээ дахиад ирэх хавар өмсөхөөр болчихлоо дараа хавар яах бол? Дараа намар бас яах бол? Брендийн захирлууд болон дизайнеруудын бодлоор бид энэ нэг хэв маягаа дахиад хэдэн жил барих бололтой. VERSACE, CALVIN KLEIN мэтийн шинийг эрэлхийлэх брендүүд мэр сэр байгаа боловч бизнесийн голлох тоглогчдод нь нэг зүйл дээрээ ингэж удаан бат зогсоод байхаар худалдан авагчид хэв маягаа солихыг хүсэх нь юу л бол үнэндээ тэд бидэнд юу зарна бид түүнийг л өмсдөг хорвоо шүү дээ.

Миний бичсэнтэй санал зөрөх хүн байгаа л байх. Би дандаа зөв бичээд байна гэж байхгүй шүү дээ, гэхдээ надад нэг асуулт байна. Та энэ хэв маягийг Dolce and Gabbana-гаас хэр удаан харж байна? Та энэ нүүр будалт, энэ үс засалт, энэ палаж, энэ юпка энэ accecories энэ хэв маяг, энэ хандлага, энэ гутал, энэ цүнхийг, энэ брендээс хэр удаан харж байна?? Хоёроос дээш гэж хэлэх хүн маш олон гэдэгт би итгэлтэй байна. Энэ цуглуулга олонд танилцуулагдаад 3, 4 цаг өнгөрч байна. Та бүхнийг унших үед 5, 6 цаг болсон байх болов уу. Миний харснаар бол шоу дуусмагц миний мэдэх дагадаг нийтлэлийн уншдаг сэтгүүлчид шууд шүүмж хэлж эхэлсэн өөр юм харъя, өөр юм хүсэж байна шүү дээ!!! Үнэхээр урам хугарлаа гэх мэтийн та бүхэн ч дараагийн хэдэн өдөр энэ мэтийг олноор нь харах байх.

Хувцасны хэв маягийн талаар энэ нийтлэлд бичих ёстой байлаа л даа, тэгэхдээ бичих зүйл үнэн дээ л олдсонгүй яахав та бүхэн үнэхээр хүсэж байвал хэлээд л өгье. Энэ орой Dolce and Gabbana хийдгээ л хийлээ…

Бүтэн коллекцыг эндээс үзнэ үү!