Дэлхийн хувцас загварын хамгийн алдартай хэвлэлүүдийн нэг болох WWD (WOMEN’s WEAR DAILY)-гийн мэдэгдсэнээр европт загварын долоо хоног тохиож байгаа эдгээр өдрүүдэд загварын зурагчид ажил хаяж магадгүй байна хэмээн мэдэгдлээ. Зурагчид гэдэг нь хэзээнээсээ л загварын салбарын амин сүнс байсан бөгөөд хэрвээ тэд байгаагүйсэн бол EXPRESSO өнөөдөр та бүхэнд болж буй бүх процессыг газар дээрээс нь шууд мэдээлэлж чадахгүй байлаа мөн үүнтэй адил дэлхийн хэдэн арван оронд загварын мэдлэг боловсролыг түгээн тараана гэдэг боломжгүй зүйл байсан юм.

Загварын долоо хоног эдгээр өдрүүдэд Италийн Милан хотод үргэлжлэн явагдаж байна харин загварын зурагчид ‘MAX MARA’ брендийн загварын шоуны дараа бөөндөө хуралдсан бөгөөд зурагчид эрх ноцтой зөрчигдөж байна. Зурагчид өөрийн өмчийг хамгаалж чадахгүй байна, зурагчдын хөдөлмөр үнэгүйдэж байна гэсэн асуудлын дагуу хуралджээ. Уулзалтын дараа хэд хэдэн зүйл тодорхой болсон бөгөөд бид дахин үнэ төлбөргүй сайн санааны үүднээс хэнд ч зураг дарж өгөхгүй. Нөгөөтээгүүр төлбөр мөнгийг нь төлсөн ч гэсэн бүх чадвараа дайчлан ажилласан зурагчдад ямар ч кредит очдоггүй. Тиймдээ ч бид инстаграм дээр #NOFREEPHOTOS нэртэй аянг эхлүүлж байгаа хэмээжээ.

Ерөнхийдөө бол энэ үнэн л дээ. Та нар FASHION BLOGGER-уудыг мэднэ шүү дээ. Гоё хувцас өмсөөд л загварын долоо хоногоор гудамжинд зургаа даруулдаг. Бид нар сайхан гарсан гоё зургийн харж байснаас биш тэр хүний дарсан зураг гээд кредит өгч байсан үйлдлийг ер нь харж байсан уу? Ядаж зурган доороо авсан хүний таг хийж байсан уу?? Би лав мэдэхгүй юм байна.

Эдгээр зурагчид нийлээд жижигхэн ажилчдын эвлэл маягийн юм зохион байгуулсан юм байна л даа. Тэгээд албан ёсны шаардлагуудаа дэлхийн томоохон брендүүд, урлангууд, моделиуд, загварын салбарын нөлөө бүхий хүмүүс блоггерууд руу явуулаад эхэлсэн гэнэ. Тэд мэдэгдэхдээ зурагчдад кредит өгөх эсвэл таглах хэрэгтэй эс бөгөөс бид энэ салбарын үйл ажиллагааг гацааж чадна, бид ажлаа хийхгүй бол загварын салбарын мэдээллийн үндэс бөглөрч хүмүүст юу ч очихоо болино хэмээн сүрдүүлжээ. Энэ мөн л үнэн зурагчид байхгүй бол инстаграм утгаа алдана биз дээ? Та бүхэн загварын долоо хоногийг яаж минут секундийн нарийвчлалтай шууд үзэж чадах юм?

Тэд цааш нь ярихдаа брендүүд болон блоггерууд сайн зургандаа сэтгэл хангалуун байдаг боловч дарж байгаа хүнд огт нэр хүндээсээ хувь оноодоггүй гэсэн байна.

Энгийн дээ бол ийм л юм яриад байгаа юм. Би Нью Йоркийн эсвэл Лондонгийн гудамжаар алхаж яваад зурагчид надаас миний зургийг дарахыг хүснэ. Тэд энэ жишгээр олон хүний зураг дараад VOGUE, HARPERS BAZAAR, ELLE мэтийн сэтгүүлүүдэд өгнө, сэтгүүлүүд үүнийг нь багцлаад нийтлэл болгоно, тэр нийтлэлийг сая сая хүн уншдаг. Зургаа даруулсан миний хувьд гэвэл тэр зургаа Инстаграм дээрээ тавина, Фэйсбүүк дээрээ тавина гэхдээ хэн дарж өгснийг нь хэзээ ч дурсдаггүй нь зурагчдын тэвчээрийг барсан бололтой.

За тэгээд дээрх зурагчдын эвлэл сүүлийнхээ мэдэгдэлд “Миний зургийг ашигласан гэсэн кредит өгч нэрийг минь тавих эсвэл намайг таг хийхгүйгээр миний зургийг дахин ашиглах боломжгүй шүү!!!” гэж маш чангаар сануулсан байна.