Дэлхийн хамгийн алдартай хэвлэлүүд энэ цаг мөчид нэг л зүйлийн талаар бичиж байна. Тэр нь 20 настай саятан BUSINESS WOMAN Кайли Женнер анхныхаа хүүхдийг тээж байна гэх мэдээ байгаа юм. Кайли одоогоор өөрөө энэ талаараа ам нээгээгүй, гэр бүлийнхэн гишүүд ч ам нээгээгүй гэхдээ дэлхийн бүхий л хэвлэл бичиж байгааг бодоход энэ худал мэдээ биш байх гэж бид харж байгаа TMZ худлаа нийтлэл бичээд байсныг үнэндээ л санахгүй юм байна.

Кайли жирэмсэн гэдэг мэдээ анх TMZ-гээс задарсан хэн TMZ-д очиж ийм ярьсан нь тодорхой шүү дээ, үүний ард нөгөө алдарт ээж байгаа. Эдгээр өдрүүдэд Кардашианы гэр бүлийн алдарт реалити шоу болох ‘KEEPING UP WITH KARDASHIANS’ дэлгэцнээ гарсаны 10 жилийн ой тохиож байна. Гэр бүлийн бизнес гоо сайхны салбарт ч, загварын салбарт ч жоохон унаад байна гэхдээ ээж нь охидоо яаж буцаагаад олны анхааралд авчрахыг үнэхээр мэддэг бололтой.

Кайли нэгэнт жирэмсэн гэдэг нь үнэн болсноос хойш хүмүүс янз бүрийн л юм ярьж эхэлсэн үүний дотроос хамгийн сонирхол татаж байсан зүйл нь Кайли Женнерийн экс залуу болох реппэр Тайга өөрийн снапчатаараа дамжуулан “Наад хүүхэд чинь минийх!!!” гэсэн утга бүхий зүйл постлоод удалгүй устгасныг JUST JARED, ELLE, COMPLEX мэтийн дэлхийн загварын алдартай хэвлэлүүд дуу нэгтэй баталж байна.

Кайли косметиксын захирал Тайгагаас салаад удалгүй Travis Scott гэдэг нэртэй Америкийн өөр нэгэн реппэртэй учир ургуулсан. Эд хамгийн анх сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байгаад бид нарт баригдсан. За тэгээд л хосууд болсон хойно унтаж хэвтдэг л байлгүй гэхдээ 20 настайдаа хүүхэдтэй болчихно гэж хэн мэдэх билээ. Би лав энэ мэдээг уншаад үнэндээ шоконд орсон гэхдээ энэ хүүхэд нь Тайгагийх гэдэг худлаа л даа…

Тайга зүгээр л атаархсандаа гэх үү шар нь хөдөлсөндөө гэх үү тийм юм ярьсан байх. Тэрнээс биш Тайгагийн хүүхэд байсан бол энэ охины чинь гэдэс өдийд хамаагүй том байх байсан шүү дээ. Нөгөөтээгүүр сарын өмнө л сэтгүүлд “Би ээж болмоор байна, нохойтойгоо ээж охин болж тоглохоос залхаж байна” гэж ярьж байсан охин хэзээдээ найз залуугаа хаяаад экстэйгээ хүүхэд хийгээд явж байх вэ дээ…

Яг сарын өмнө “Би хүүхэд хүсэж байна уйдаж байна” гэж PEOPLE сэтгүүлд ярьж байсан байгаа юм. Тэгэхдээ энэ асуудал Кайлигийн хүүхэд хүссэнтэй холбоогүй байх л даа бас нэг л том бизнес, нэг л том бодлого эхлүүлэх гээд л энэ хэд яваад байх шиг байна. Кардашины охид хэзээ ч санаандгүй яваад хүүхэд олно ээжээсээ асуулгүй хүнтэй унтана үерхэнэ гэж байхгүй тэгэхээр ээж юу бодож байгаа бол Кайлигийн жирэмсэн гэсэн сенсаци нь дээр дөрөөлж яг юу хийх гээд байна гэдэг л үнэхээр сонирхол татаж байна.

Тэгэхдээ эцсийн эцэст Кайли хүүхэдтэй болох нь зөв л дөө… 20 насандаа үлдсэн бүх амьдралдаа идээд дуусахгүй мөнгө хийчихсэн охин чинь одоо юунд санаа зовох юм бэ?