Кендаллыг дахиад л ярих болох нь хүмүүс бүүр залгаж байгаа байх л даа тэгэхдээ нэг зүйлийг үнэхээр хэлмээр байна. EXPRESSO дэлхийн хувцас загварын хамгийн шилдэг 40 хэвлэлээс эх сурвалж авч мэдээ нийтлэлээ бэлтгэдэг. Тэд бол энэ улиралжингаа Кендалл уналтад орлоо гэж бичсэн, би ч тэрийг та бүхэнд нэг бус удаа мэдэгдсэн гэтэл одоо болтол буруу ойлголт яваад байх шиг байна. Кендалл унаж байна гэдэг чинь одоо дахиж шоунд алхахгүй гэсэн үг биш шүү дээ. Супер модель цолны эрэмбэ гэж байна өнөөдөр л гэхэд нэг шоу нээчихлээ бас хаачлаа тэгэхээр тоо нь багасаад чанар муудаад байгаагаас биш өнөө маргаашгүй bye bye болж байна гэж би ч хэлээгүй тэд ч хэлээгүй гэдгийг ойлгоорой баярлалаа.

За үндсэн яриандаа оръё би олон юм ярихгүй ээ гол юмаа л товчхон базъя өмнөх нийтлэлээрээ хэлж байсан даа дэлхийн хувцас загварын салбарт цоо шинэ тренд энэ намар эргэж магадгүй байна гэж хүмүүс өргөн хэлхгэр сул задгай хувцаснаас уйдаад эхэллээ гэж. Тэгэхээр миний энэ таамаг ор үндэсгүй зүйл байсангүй гэдгийг хэдхэн цагийн өмнө загвар зохион бүтээгч Донателла Versace-д туурвисан шинэхэн коллекцоороо дахин нэг баталлаа.

Хувцас загвар шинийг хайж байна уу?

Тийм гэж хэлмээр байна. Лондонгийн загварын долоо хоногоос эхлээд л хувцас загвар цоо шинэ дүр төрх хэв маягийг хайгаад эхэлсэн гэхдээ энэ салбарын голлох тоглогчид юу хийх нь дараа улирал хүүхнүүд юу өмсөх ямар хэв маяг  барихад чухал нөлөөтэй байдаг болохоор өнөөдрийг хүртэл бариу хэв маяг хэлхгэр хэв маягийг унагаах уу гэдэг асуулт тийм ч сүртэй яригдсангүй гэхдээ маргаашаас эхлээд яригдана. Та нар хэл л дээ хамгийн сүүлд хэзээ та бүхэн загварын тайзан дээр тайлтай жакет ретүз өмссөн хүүхнүүд харав? Сүүлийн дөрвөн улирал лав хараагүй харин өнөөдөр харлаа өчигдөр харлаа магад маргааш нөгөөдөр ч бид харахаар боллоо.

Шоуны ач холбогдол юу байв?

Алдарт загвар зохион бүтээгч Жанни Версаче-ийн нас барсны 20 жилийн ойд зориулж хүндэтгэл үзүүлэх гэсэн консевт нь дор шоу болж өнгөрлөө. Шоуны дундуур дуу яваагүй оронд нэг хүүхэн л юм яриад байсан: “Та бол хувцас загварт шинийг эрэлхийлэгч”, “Таны алдахаас айдаггүй гайхалтай чанар одоог хэр нь биднийг хурцаласаар”, “Та бүсгүйчүүдэд ямар байх ёстой түүнийг нь мэдрүүлдэг байсан” гэх мэтийн зүйл ярьсан. За тэгээд шоуны төгсгөлд 90-ээд оны шилдэг супер моделиуд Донателла “Versace”–тай хамт нэг тайзнаа гарсан.

Тайлбар: Зүүн гар талаас Карла Бруни (Дуучин супер модель Франц улсын тэргүүн хатагтай асан), Клаудия Шиффер (Victoria’s Secret-ийн супер модель Герман улсаас төрөн гарсан хамгийн агуу загвар өмсөгч), Донателла (Versace брендийн ахлах), Наоми Кэмпбелл (загварын алхааны мастер зааварлагч багш), Синди Кроуфорд (90-ээд оны үеийн Америкийн хувцас загварын нүүр царай), Хелена Кристенсен гэх мэтийн хүмүүс гарч ирж цугласан олны мэлмийг баясгасан. Ээж охин хоёр тайзнаа хамт гарсан бараг анхны тохиолдол болов Синди Кроуфордын охин Каия Гебер энэ өдөр хоёр гараанд гарсан.

Ерөнхий хэв маягийн талаар

Ерөнхий хэв маягийн талаар гэвэл Донателла дизайнеруудад хэрхэн хувцас бүтээх талаар маш том хичээл заалаа гэж би харсан. Сүүлийн үед загварын шоу нээх сонин болчихсон шүү дээ. Ямар консевт ямар хэв маяг дор яваад байгаа юм гэдэг нь мэдэгдэхгүй ялангуяа GUCCI-гийн шоу харин VERSACE-ын хавар, зун 2018 оны коллекц өнгө дагуу нэг өнгөөрөө эхлээд дараагийн өнгө рүү аажимдаа ууссан маягаар явлаа. Хувцасны хувьд гэвэл 90, 80, 70 оныг өөрийн эрхгүй санагдуулж байлаа. Ялангуяа энэ эрээн ретүз, ретүзний гадуур миний юпка өмсдөг хэв маяг моделиудын угласан сандаалууд та нарт мөн ч ойрхон тусна даа…

Тайлбар: Victoria’s Secret-ийн супер модель Кэндис

Нарийхан бие барьсан хувцас өмсөнө гэдэг нь хувьсах чадварын хувьд муу байдаг л даа. Нэг л хэв маяг харагдаад байж болох л байх. Нөгөөтээгүүр өргөн хэлхгэр хувцсыг өндөр нам тарган туранхай хамаагүй өмсөөд сайхан харагдаж болдог бол нарийхан хувцсыг өмсөөд сайхан харагдахын тулд биднээс маш их чадамжийг шаарддаг ядаж л туранхай гуалиг байвал сайхан харагдана гэх мэтийн…

Хамгийн гол зүйл нь гэвэл Жанни Версаче гэдэг хүн загварын салбарт яг юу авчирсан юм юугаараа шинэлэг байсан юм? Юу нь сайхан байсан болоод одоо ингэж хүндэлж байна гэдэг нэг асуулт гарч ирнэ. Түүний хариуг дүү нь хувцсаараа өгсөн миний ах хэний ч хийж чадахгүй тансаг “COCKTAIL DRESS” –ийг урлаж чаддаг байсан юм шүү гэдгийг харуулсан. Та бүхэн ч дээр харж байна.

Тайлбар: Энэ бол 90-ээд он болоод явчихаж байгаа юм л даа. Та нар ч 90-ээд оны үеийн кино нь дээрээс ийм төрлийн хувцастай хүүхнүүд нэлээд хараа байлгүй.

Ийм ажил хэрэгч төвийг сахисан хэв маяг бас л харалгүй уджээ. Ялангуяа Миланаас харалгүй бүүр ч удаж… Сүүлийн жилүүдэд чинь VETEMENTS хүүхнүүдэд ажил дээр нь hoodie том нэвсгэр өмд өмсүүлээд байсан бол ирэх хавраас тоглоомын дүрэм арай өөр болох нь дээ….

Зиа тэгээд сүүлд нь гэж хэлэхэд одоо биднийг Bottegge Venetta болон Dolce and Gabbana гэсэн брендүүд хүлээж байна. Яахав уламжлаа барьдаг хийдгээ хийдэг брендүүд л дээ дүгнэхэд арай эрт байгаа боловч миний хувьд Донателла энэ улиралд  Миланы хамгийн шилдэг коллекцыг харууллаа. Үнэхээр Жанни гуайд мундаг хүндлэл үзүүллээ, олон хүнийг 90-ээд оноор болон бусад он жилүүдэд аваачиж чадлаа, арай өөр амт хэв маягийг үзүүлж чадлаа сайхан байлаа…

Бүтэн коллекцыг эндээс үзнэ үү!