90-ээд оны үед Синди Кроуфордын үед эсвэл түүнээс өмнө Пэт Кливлендынханы үед л юу юм гэхээс биш 2000-аад он гарсаар Америк охидыг Лондонгийн загварын долоо хоногоор маш цөөхөн олж харлаа. Үгүй ээ яахав Америк охид Лондонгийн загварыг долоо хоногоор алхдаг л даа гэхдээ л шоу хааж, нээж, хүндлэл хүлээж нөлөөгөө тогтоож байсныг нь би лав харсангүй. 2010 он гараад энэ 7 жилд бол бүүр харсангүй. Мэдэхгүй очдоггүй юм байна лээ шүү дээ. Лондонгийн загварын долоо хоног гэхээр л Америк охид бүгд амардаг юм байна лээ, өнждөг юм байналээ, би лав тэрийг ойлгодоггүй Миний сэжиг юу вэ? гэхлээр Англичууд угаасаа их эрхэмсэг хүмүүс хувцас загварын тал дээр өөрсдийн өвөрмөц хэв маягтай тогтоцтой болохоор тэрэнд нь багтаж чадахгүй байх, шүүмжлүүлэх байх гэж орчин үеийн Америк охид айдаг юм болов уу? Эсвэл энэ нь консевтоос зөрөөд байдаг байж болох л юм. Энэ инстаграмын од охид Нью Йорк Парист л бужигнуулаад байхын Лондонд нэг сүр хүчээ үзүүлж болдоггүй юм байхдаа гэж мөн ч удаан бодлоо, хүслээ эцэст нь бурхан миний хүслийг сонссон бололтойЖижи Хадид Лондонгийн загварын долоо хоногийг байлдан дагуулахаар айсуй…

TOMMY HILFIGER Жижи Хадид хоёр бие биедээ аяагүй ашигтай ажлаад байгаа. Жижи заавалчгүй европ руу явж байхаар эх орондоо үндэсний брендийнхээ тайзан дээр гарах боломж нээгдсэн. Нөгөөтээгүүр өөрийгөө зөвхөн модель бус загвар зохион бүтээгчийн хувиар бидэнд харуулсан харин Томмигийн хувьд санхүүгийн хямралд маш ихээр өртөж эгээтэй л дампуурчхаагүй. Томми Жижигийн ачаар, Жижи Томмигийн ачаар өнөөдөр гялалзаж явна. Брендийн сүүлийн хоёр улирлын санхүүгийн тайлан бүгд нэмэх үзүүлэлттэй гарсан, худалдан авалт нэмэгдсэн, ашиг нэмэгдсэн гэж байгаа үүнийгээ дагаад Жижигийн Нью Йоркийн загварын салбарт үзүүлэх нөлөө хүртэл ихэссэн нь аргагүй шүү дээ. Өөрийнхөн нь ачаар хаалгаа барьж байсан нэг бренд дахин сэргээд ирэхээр чинь…

Та нар анзаарсан уу? Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Нью Йоркийн загварын долоо хоногоор Tommy Hilfiger шоугаа хийгээгүй гэдгийг? Яагаад хийгээгүй вэ гэхээр Жижи Хадид болон Tommy Hilfiger нар энэ жил төрлөх хотоо орхиж Лондон хотод загварынхаа шоуг үзүүлэхээр болсон юм байна. Хамгийн сонин зүйл нь Лондонгийн загварын долоо хоногийн хамгийн сүүлийн өдөр, хамгийн сүүлийн шоуг тэд хамтдаа хийнэ. Нэг ёсондоо бол энэ хоёр айлын хойморт очоод суучихлаа л гэсэн үг л дээ. Шоуг мэдээж Жижи нээж, Жижи хаана.

Лос Анжелес хотод өмнө нь энэ хоёр бас шоу ийж байсныг санаж байна. Загварын шоу гэхээс илүүтэй 1000 гаруй хүний босоо хүлээн авалт болсон л доо. Хүмүүс хоолоо идээд л, юмаа уугаад л хажуугаар нь загварын шоу үзээд л SEE BUY NOW-аар зарагдаж байсан болохоор үзэгчид таалагдсан хувцсаа шууд л тайзны ардаас худалдаж авах гэх мэтийн зүйл болж байсныг санаж байна. Энэ жилийн хувьд ч тэр тогтолцоо хэвээрээ байх болов уу. Дэлхийн 70 орчим оронд шоугаа шууд цацна. Та шоу үзэж байгаад л таалагдсан бүх хувцсаа шууд захиалах боломжтой лангуун дээр иртэл хэдэн сар хүлээх шаардлагагүй.

Хөгшин залуу хоёр нийлээд л бас тэрүүхэндээ хөөрхөн юм хийгээд л байгаа юм даа. Ямартай ч бид маш удаан хугацаанд Америк охид Лондонгийн загварын долоо хоногт ийм их хүлээлттэй, их өндөр ач холбогдолтой орохыг харсангүй Карли Клосс хүртэл эд үедээ Лондонд алхдаггүй байсан тэгвэл энэ жил Жижи бидний сонорыг мялаах нь…

TOMMY HILFIGER X Жижи Хадид гэсэн коллекц 51 цагийн дараа Лондон хотод эхэлнэ.

Та бүхэндээ моделиудын шоунд алхсан тоо баримтыг дахин нэг дуулгахад:

Жижи 6 ( 3 нээж 1-ийг хаасан)

Белла Хадид  8 шоу

Грейс Элизабет 7 шоу

Виттория Черетти 5

Кендалл  Женнер 4

Каия Гербер 6 шоунд тус тус алхаад байна.