Реппер Тайга болон реалити шоуны од, “Кайли” косметикийн захирал Кайли Женнер нар хамтдаа сайхан байсан цаг хугацаа саяхан мэт, гэвч хосууд хоёр тийш болоод аль хэдийн долоон сарыг ардаа үджээ. Реппер залуугийн хувьд Кайлигаас хойш хэд хэдэн хүнтэй нэр холбогдоод авсан ч урт удаан хугацааны харилцааг хэн нэгэнтэй хараахан тогтоож амжаагүй л байна, харин Кайли хэнтэй юу хийж явааг бид мэднэ яг одоогийн байдлаар бяцхан Кайли Америкийн өөр нэг реппер болох Трэвис Скотттой болзож байгаа билээ.
Реппер Тайга саяхан “POWER 105.1 Radio”-д ярилцлагад орсон бөгөөд энэ үеэрээ хуучин хайртынхаа талаар болон түүний бие авч явах байдлын талаар хэд хэдэн зүйлийг ярьжээ. Тэрээр хэлэхдээ: “Түүнтэй байх сайхан байсан би худлаа хэлэхгүй тэр. Тэр үнэхээр хайр татам нэгэн байсан бусад хосуудын адил бид хоёр үерхээд эхний жилдээ үнэхээр сайхан байсан, мөрөөдлийн мэт л цаг хугацаа байж дээ, гэвч хэсэг хугацааны дараа бид угаасаа бүтэхгүй хүмүүс юм байна гэдгийг би ойлгож авсан юмдаа.”

Тайлбар: Кайли шинэ найз залуу Трэвисийн хамт

“Rack City”-гийн дуучин эр үргэлжлүүлэн ярихдаа: “Тиймээ тийм хосуудад олон янзын асуудал гардаг шүү дээ. Бидэнд тэр бүгд байсан уу гэвэл байсан гэвч хамгийн хэцүү зүйл нь бидний дунд байсан маш том насны зөрүү үүнийг яаж ч чадахгүй шүү дээ. Мэдээж би эр хүн нөгөөтээгүүр түүнээс ах амьдралыг арай өөрөөр хэд хэдэн удаа амтлаад үзсэн хүний хувьд түүний гаргадаг ааш араншинг хэд хэдэн удаа тэвчиж ирсэн боловч цаашид хамт байх үнэхээр аргагүй болсон доо. Хэмээн ярьжээ, гэвч Тайга илэн далангүй цааш яриагаа өрнүүлсэн бөгөөд Кайлигийн хүмүүжил бие авч яваа байдлын талаар ярихдаа: “Тэр чинь өсөж яваа залуу бүсгүй шүү дээ. Нөгөөтээгүүр Кайли энгийн охидоос өөр гэдгийг бид бүгд мэднэ түүнийг энгийн одод дагадгаас олон папарацци дагадаг, тэр энгийн дуучин жүжигчдээс олон үзэн ядагчтай тэр хэмжээний өөрийг нь ойлгодог дэмжигчидтэй миний бодлоо энэ Кайлиг эвдэж байгаа юм шиг санагдсан, Нөгөөтээгүүр хэвлэл мэдээллийн энэ том нөлөө түүнийг зүгээр л хэн ч биш болгож орхисон шүү дээ байнга л утсаа оролдоно нэг платформоос нөгөө рүү дамжиж зураг хийх жишээний сүүлдээ бидэнд ямар ч халуухан цаг хугацаа байхаа больсон. Аргагчгүй дээ тэдгээр бүсгүйчүүдийн мөнгө олдог арга нь л энэ биз дээ.” хэмээжээ.

Ярилцлагынхаа төгсгөлд Тайга: “Би түүнд буруу өгөхгүй ээ надад тийм эрх байхгүй нэгэн цагт түүнийг хайрлаж хажууд байсны хувьд дараа нь элдэв зүйл ярих хүн би лав биш үнэндээ Кайли үнэхээр сайн охин үнэхээр сайн охин, гэвч яг энэ насан дээр нь түүнд зааж зөвлөдөг хэн нэгэн хажууд нь байгаасай л гэж хүсэж байна. Учир нь тэдний амьдралд чинь тамыг тогоо л гэсэн үг шүү дээ. Үргэлж л хэл ам хов жив сэтгүүлчид гэх мэт. Түүнд сайн сайхныг л хүсмээр байна даа. Түүний шинэ хайрын тухайд ч гэсэн аз жаргалыг л хүсмээр байна.” хэмээн ярьжээ. ВооааВ Тайга чинь жинхэнэ эр хүн юм гээч.